
“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” /World Cleanup Day/-ийн хүрээнд зохион байгуулж буй цэвэрлэгээний аян үргэлжилж, Булган сумын 2, 3 дугаар сургуулийн нийт 238 сурагч Ачуут голын дагуух Залуус хорооллоос Намхайн булаг хүртэлх хэсэгт хог хаягдлыг цэвэрлэн, орчны цэвэрлэгээ хийлээ.
Мөн Спортын сургуулийн 60 сурагч Зүүн түрүүний голын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцлоо.
Хүүхэд, залуусын оролцоо нь зөвхөн орчныг цэвэрлэхээс гадна хог хаягдлыг зөв зохистой хаях, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв хандлага, дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Аянд идэвх санаачилгатай оролцсон нийт сурагчиддаа баярлалаа.
Цэвэр орчин – зөв дадал – хариуцлагатай иргэн