
Энэ хүрээнд Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, зөвлөн туслах арга зүйн сургалт зохион байнуулж байна. Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл нээж үг хэлэв. Сургалтад Говь-Алтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлаг, сумдын удирдлага, төрийн захиргаа, бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хууль эрх зүйн асуудал хариуцсан 183 албан хаагчид танхим болон цахимаар хамрагдаж байна.
Сургалтаар:
• Орон нутгийн удирдлага, зохицуулалтын чиглэлээр хийж буй ажил, анхаарах асуудал
• Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, анхаарах асуудал
• Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудал
• Төрийн бүтээмж, орон нутагт анхаарах асуудал
• Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, тайлагналтад гарч буй нийтлэг алдаа дутагдал
• Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт сэдвээр илтгэл танилуулж байна.
Сургалтаар төрийн байгууллагын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа холбоог сайжруулах чиглэлээр албан хаагчдад мэдээлэл, зөвлөмж өгч байна.