
📊 Дотоодын болон Олон Улсын зах зээлийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэн танилцуулж байна.
📈 Макро эдийн засаг
2026 оны есдүгээр сард инфляц улсын хэмжээнд 12.9 хувь, Улаанбаатар хотод 11.9 хувьтай гарч, суурь инфляц 7.2 хувьд хүрэв. Монголбанкны бодлогын хүү 12.5 хувьд хэвээр байна.
🇲🇳 Монголын хөрөнгийн бирж
Аравдугаар сарын 22-ны арилжаагаар ТОП-20 индекс 0.28 хувиар өсөж, 67,095.91 нэгжид хаагдлаа. Нийт 665.02 сая төгрөгийн үнийн дүн бүхий 944,981 ширхэг хувьцаа арилжигдаж, 29 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийнх буурч, 16 компанийнх тогтвортой байв.
🌍 Олон Улсын зах зээл
Аравдугаар сарын 22-ны хаалтаар Dow Jones 0.02 хувиар өсөж, S&P 500 1.21 хувь, Nasdaq 2.60 хувиар буурлаа. FTSE 100 0.50 хувь, Nikkei 225 2.65 хувь, Hang Seng 3.03 хувиар тус тус буурсан байна.
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь макро эдийн засаг, валютын ханш, Монголын хөрөнгийн биржийн арилжаа, түүхий эд болон Олон Улсын индексүүдийг нэг дороос харьцуулан харах боломжтой зах зээлийн мэдээллийн цахим хуудсыг хөгжүүлэн ажиллаж байна.
➡️ Тус цахим хуудаснаас тухайн өдрийн гол үзүүлэлтүүдээс гадна өмнөх үеийн зах зээлийн мэдээллийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.
👉 Дэлгэрэнгүй: https://ubim3medee.netlify.app/