
Нисэх буудлын гаалийн шалгалт нь олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх замаар иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, үндэсний эдийн засгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй.
Энэ зорилгоор зорчигч болон ачаа тээшийг гаалийн хяналтад хамруулж, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг.
Олон улсын нисэх буудалд зорчигч та гаалийн байгууллагын хяналтын бүсээр нэвтрэхдээ биедээ болон ачаа тээшиндээ авч яваа барааны шинж ангилал, үнийн дүн, мэдүүлэх шаардлагаас хамааран "улаан" эсвэл "ногоон" гарцыг сонгоно.