
1980-аад онд байгуулагдсан түүхтэй Жаргалан паркийг иж бүрэн шинэчилэхээр аймаг орон нутаг төлөвлөлтийн ажилдаа ороод байна.
Тус паркийн зураг төслийн уралдааныг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын БОНХОБТХ-ээс зарлаж, бүтээлүүдийг хүлээн авч улмаар шалгаруулжээ.
“Жаргалан” паркийн архитектурын зураг төслийн уралдаанд иргэн Н.Ганчөдөрийн ирүүлсэн бүтээл шалгарсаныг танилцуулж байна.
📍 Эдэлбэр газрын хэмжээ: 16 га
💰 Нийт төсөвт өртөг: урьдчилсан тооцоогоор 7.48 тэрбум төгрөг
Энэхүү төлөвлөлтөд ногоон байгууламж, усан парк, задгай талбай, явган болон гүйлтийн зам, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спорт, идэвхтэй амралт, соёлын орон зайг цогцоор нь төлөвлөжээ.
Уралдаанд оролцож, ур чадвар, бүтээлч санаагаа зориулсан нийт оролцогчдод талархал илэрхийлье.
✨ Хамтдаа бүтээх ногоон орчин — “ЖАРГАЛАН” парк