
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл тэвчээр хатуужил суулгах, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх үүднээс аймгийн Засаг даргын нэрэмжит “Цэрэг-спортын Дөл-2026” цогцолбор тэмцээнийг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээний тэргүүн байранд Т.Төгсболд захирагчтай Ахлах 1-р сургууль, дэд байранд О.Нармандах захирагчтай Ахлах 2-р сургууль, гутгаар байранд Х.Шижир захирагчтай Ахлах 4-р сургуулийн баг тамирчид шалгарч бусдыгаа хошуучиллаа. Тус тэмцээнд дроны төрөл нэмэгдсэн нь онцлог байлаа.