
ЖАЙКА-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юүки тэргүүтэй төлөөлөгчид болон “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрах чадварыг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийн баг Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар болон ЖАЙКА хамтран хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд Дундговь аймагт “Ажил турших хөтөлбөр”-ийг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Онцлох үйл явдал ба хэрэгжилт:
Хамтран ажиллагч байгууллага: Хөтөлбөрийг “Гэрэлтдэг ертөнц” ТББ болон “Мөнх хэт цахиур” хөдөлмөрийн хувийн биржүүдтэй хамтран туршилтын 5 загварын дагуу амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн танилцуулга: Уулзалтын үеэр “Мөнх хэт цахиур” хөдөлмөрийн хувийн биржийн захирал О.Саруул хөтөлбөрийн 5 загварын хэрэгжилт, гарсан үр дүнг танилцуулж, цаашдын үйл ажиллагааны талаар талууд санал солилцсон юм