
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба аймгийн иргэд, алба хаагчидтай уулзаж, УИХ, Засгийн газар болон батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн, Монгол цэргийн түүх, эх оронч хүмүүжлийг сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг нь батлан хамгаалах салбарын бодлого, шийдвэрийг иргэдэд ойртуулж, орон нутгийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ эх оронч хүмүүжил, Монгол цэргийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой юм.
Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцлийн түүхэнд нэрээ мөнхөлсөн эх орныхоо төлөө тулалдаж явсан ахмад дайчдын 30 гэр бүл, үр хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг хүргэлээ. Эх орныхоо төлөө тулалдсан дайчдын гавьяа мартагдах ёсгүй. Тэдний байгуулсан гавьяа, хамгаалж үлдээсэн тусгаар тогтнолын үнэ цэн үеийн үед мөнхөд орших учиртай.