
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас "Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудын мэдлэг, арга зүйг дээшлүүлэх сургалтыг ЗДТГ-ын "Хурлын танхим"-д зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 8 хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтэн нийт 29 албан хаагч танхимаар, 27 сумын Засаг дарга, Байгаль орчны мэргэжилтэн, Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн нийт 81 албан хаагч цахимаар оролцож байна.
Энэхүү сургалтыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Н.Бүжинлхам, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын Зөвшөөрлийн нэгдсэн сангийн хөгжүүлэлт, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ийн Төсөв санхүү инновац хөгжүүлэлтийн газрын дарга Б.Төгөлдөр нар удирдан явуулж байна.