
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан ажлын хэсэг Ихтамир суманд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллалаа.
📌 “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” явуулын үйлчилгээний хүрээнд сурагчидтай уулзаж, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонсон, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцан, холбогдох байгууллагуудад зөвлөн туслах ажил зохион байгууллаа.
💙 Хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, эрх ашгийг нь хамгаалан, аюулгүй орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь бидний хамтын үүрэг юм.
❄️ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Мөн Ихтамир сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, Онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт болон цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Тус суманд энэ өвөл 1,107 малчин өрхийн 310 мянган толгой мал өвөлжинө.
Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, мал сүргийг өнтэй өвөлжүүлэх чиглэлээр бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.