.jpg)
Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд “Agulan” брэндийг үүсгэн байгуулагч, бяслаг урлаач Н.Бат-Эрдэнэ оролцож, брэндийнхээ үйл ажиллагаа, цаашдын зорилт болон хамтран ажиллах саналаа танилцууллаа.
“Agulan” брэнд нь Монгол малчдын уламжлалт аргаар бэлтгэсэн сүүг олон улсын бяслаг үйлдвэрлэлийн арга, туршлагатай хослуулан гар урлалын бяслаг үйлдвэрлэдэг. Ингэснээр Монголын бяслагийн соёлыг хөгжүүлж, дэлхийн зах зээлд таниулахын зэрэгцээ малчид, фермерүүдийн хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна.
Аймгийн Засаг дарга тус брэндийн үйл ажиллагаа, цаашдын зорилтыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Мөрөн суманд шинээр ашиглалтад орох бяслагийн үйлдвэртэй хамтран ажиллаж, орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллахыг урилаа.