
СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВЛӨН ТУСЛАХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
📌 Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавигдах стандартын шаардлагыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөн туслах ажлыг хэрэгжүүллээ.
Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын баталсан “Зөвлөн туслах, хяналт шалгалт”-ын удирдамжийн дагуу тус газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс аймгийн Нэгдсэн музей, Ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад танхимаар, 17 сум, 6 тосгоны соёлын байгууллагуудад цахимаар зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулж, нийт 64 ажилтан, албан хаагчийг хамрууллаа.
Зөвлөн туслах үйл ажилагааны хүрээнд:
✅ Соёлын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт
✅ Түүх, соёлын олдвор, соёлын биет өвийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал
✅ Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх, гадаадад үзэсгэлэн гаргах үйл ажиллагаанд тавигдах шаардлага
✅ Мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагаа, урлагийн тоглолт зохион байгуулахад мөрдөх стандарт, шаардлага;
✅ Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, холбогдох баримт бичгийн бүрдүүлэлт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ.
Зөвлөн туслах хяналт шалгалтын үр дүнд 13 зөрчил, дутагдлыг илрүүлж, цаашид давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаандаа мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг ханган ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, холбогдох эрх зүйн зохицуулалтыг танилцууллаа.