🌿📚 ЗӨВЛӨХ БАГШ ЗӨВЛӨЖ БАЙНА 📚🌿
ХАМТДАА СУРАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ! 🤝✨
Тариалан сумын хүүхдийн цэцэрлэгийн багш, багшийн туслах, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын туршлагаа хуваалцах, сургалтын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилгоор “ЗӨВЛӨХ БАГШ ЗӨВЛӨЖ БАЙНА” зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгууллаа.
👩🏫 Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Монгол улсын Зөвлөх багш Ц. Пагма багшийн зөвлөгөө, туршлагаас суралцаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга зүй, шинэ санаагаа баяжууллаа.
🌱 Хөгжил гэдэг бол тасралтгүй суралцах үйл явц. Бид хамтдаа суралцаж, хамтдаа туршиж, хүүхэд бүрийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө нэг баг болон ажиллаж байна.
💚 Сайн багшийн хөгжил — Хүүхдийн хөгжлийн үндэс!
#ЗөвлөхБагшЗөвлөжБайна
#БагшийнМэргэжлийнХөгжил
#ХамтдааСуралцажХамтдааХөгжье
#ТариаланСумынХүүхдийнЦэцэрлэг Хураах