Өнөөдөр буюу 2026 оны 10 дүгаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны 9 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 58 112 070 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 2
7 орон таарсан 9
6 орон таарсан 50
5 орон таарсан 516
4 орон таарсан 5235
3 орон таарсан 52035
баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг +45%, Багахангай дүүрэг +25%, Дархан-Уул, Төв аймаг +24%, Баянхонгор аймаг +23%, Багануур дүүрэг +22%, Булган, Увс аймаг тус бүр +20% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.