Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 3 дугаар тушаалаар баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд иргэд, олон нийтийн болон орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Тус ажлын хүрээнд Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР