
2026 оны 10 дугаар сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг
хүртэлх хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
ЗАВХАН АЙМГИЙН НУТГААР: Үүлэрхэг. Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун, баруун өмнөөс секундэд 8-13 метр, түр зуур секундэд 15-17 метр, зарим газраар үе үе секундэд 20 метрийг давж ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
УЛИАСТАЙ ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
ТОСОНЦЭНГЭЛ СУМ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун, баруун өмнөөс секундэд 9-14 метр, түр зуур секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -12...-14 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
УЦУОШТ