
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оны төрийн албан хаагчийн “ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан улсын хэмжээнд аялж буй шилжин явах туг Завхан аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар-т аялалаа. Аяны хүрээнд газрын тухай хууль болон дагалдах хууль тогтоомжууд, цахим системийн талаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон холбоодод мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. Тус арга хэмжээнд аялал жуулчлалын холбоо, газар тариалан эрхлэгчдийн холбоо, нөхөрлөлүүд, хоршоод, ТББ-ын төлөөллүүд оролцлоо. Мөн төрийн албан хаагчдад хуулиар хүлээсэн ёс зүйн хэм хэмжээ, эрх үүрэг байдаг ч хувь хүний соёл, харилцаа хандлагын талаар тусгайлан нарийн мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор “Албан харилцаа ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Эрсдлийг бууруулах хариу арга хэмжээний хяналтын хуудсыг бүх албан хаагчаар бөглүүлж, Монгол Улсын Ёс зүйн дэд хорооны даргын 2025 оны 06 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдлийн үнэлгээг хийх ажлыг хийж гүйцэтгэлээ.