
Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ажлын хэсэг гарч Бат-Өлзий сумын Зөрүүлэг-4 багт ажиллаа.
Бат-Өлзий сумын Зөрүүлэг-4 дүгээр багийн шинээр үүссэн суурьшлын газар нь Улсын Тусгай хамгаалалтын бүсээс 2022 онд гарч, улмаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэний дагуу иргэдэд газар өмчлүүлэх боломж нээгдсэн юм. Иргэнд өмчлүүлэх газрыг сумын тухайн жилийн төлөвлөгөөгөөр өмнө жилүүдэд баталж байгаагүй, газар олголтыг сумаас албан ёсоор зохион байгуулаагүй байхад одоогоор 50 орчим айл дур мэдэн хашаа барьсан нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэхгүй байна.
Иймд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй суурьшлын бүс бий болгож дур мэдэн хашаа барьсан иргэдэд 10 хоногийн хугацаатай газар чөлөөлүүлэх албан мэдэгдэл өгч ажиллаа.
Тус хугацаанд зөрчлөө арилгаагүй иргэдийг албадан буулгаж газар чөлөөлөхөд гарсан зардлыг төлүүлэх, цаашлаад зөрчлийн арга хэмжээ авах юм.