
Монголын шигшээ баг, тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлээ хангах “ОЛИМП” сэргэлтийн бааз Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар их засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байна.
“Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” ТӨҮГ-ын хоёр дугаар төв “Олимп” бэлтгэл, сэргэлтийн бааз нь Улаанбаатар хотоос 460 км, Эрдэнэт хотоос 42км-ийн зайд байрладаг, нэг удаадаа 100 гаруй тамирчин хүлээн авах боломжтой бааз юм.
Тамирчдын бие махбод, сэтгэл зүй физиологийн боломжийг дээд цэгт нь хүртэл дайчлах, ачааллын өмнө болон дараах нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, өндөр хяналт дор түргэн хугацаанд явуулж, олон улсын тэмцээн уралдаанд тогтмол, өндөр амжилт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий уг бааз ашиглалтад орсноор: