
Сумын ИТХ-ын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан хорооноо хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангах, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, хүн амын хүсний хангамж, эрүүл ахуйн байдалд хяналт шалгалт хийж цаашид анхаарах асуудлыг тодорхойлон ажиллалаа.
Уг хяналт шалгалтын хүрээнд суманд үйл ажиллагаа явуулж буй гал тогоо бүхий төрийн байгууллагууд, хүнсний дэлгүүр, цайны газруудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулж, ажилтнууд болон орчны эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн.