
Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, аливаа гэмт хэрэг, хүчирхийлэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж хамгаалах нь төр, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, иргэн бүрийн хамтын үүрэг, хариуцлага юм.
📱Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн:
🔹Хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал тавих;
🔹Хувийн мэдээлэл, зураг, нууц үгээ хамгаалахыг заах;
🔹Цахим дээрэлхэлт, залилан, хортой контентоос сэрэмжлүүлэх;
🔹Хүүхдээ сонсож, ойлгож, итгэлтэй харилцааг бий болгоорой.
💛 “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрхийг дээдлэн хамгаалж, цахим болон бодит орчинд аюулгүй байдлыг нь хангахын төлөө хамтдаа хичээцгээе!
Хүүхдийн эрхийг хамгаалъя - Цахим аюулгүй байдлыг дэмжье.