
Өнөөдрийн нэгдсэн шуурхайд аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.
Нийт 42 байгууллагаас 34 нь оролцож, ирц 80.95% хувьтай байв.
Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 11 үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал:
- Байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өр төлбөргүй ажиллах.
- Ахмадын сангийн данс нээлгээгүй байгууллагууд холбогдох хууль, журмын дагуу данс нээлгэх.
- Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр болон Цахим Төв аймаг хөтөлбөрийн 2026 оны 11 дүгээр сарын 13-ны дотор нэгтгэж ирүүлэх.
- Шүүхийн шийдвэрээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа эргүүлэн томилогдсон албан хаагчдын судалгааг 2026 оны 10 дугаар сарын 21-ний дотор ирүүлэх.
- Зөвшөөрлийн цахим систем (https://license.mn/)-д мэдээлэл оруулах, судлах болон хандах эрхтэй албан хаагчдын мэдээллийг 2026 оны 10 дугаар сарын 23-ны дотор бүрэн оруулж дуусгах.
- Дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP системээс бусад өргөдөл, гомдлын бүртгэл, шийдвэрлэлтийн цахим систем ашигладаг байгууллагууд тухайн системийн талаарх мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн маягтын дагуу гаргаж 2026 оны 10 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх.
- Хариутай албан бичиг болон хугацаатай өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих.
- Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ), хуулийн этгээдүүд эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн хог хаягдлыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны дотор цэвэрлэж, холбогдох тайлан мэдээллийг ирүүлэхийг албан тушаалтнуудад мэдэгдэж үүрэг чиглэл өгсөн.
Өмнөх (2026.09.28) шуурхайн 12 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 83.12%-ийн гүйцэтгэлтэй.