
“ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ”-ИЙН АЯНЫ ТУГ АРХАНГАЙ АЙМАГТ АЯЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг төрийн албан хаагчийн “ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан улсын хэмжээнд аялж буй шилжин явах туг Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар-т 2026 оны 10 дугаар сарын 01-09-ны өдрүүдэд аялаад БУЛГАН аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт албан ёсоор шилжлээ.
Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар нь аяны туг аялах үеэр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг газрын даргын А/55 дугаартай тушаалаар баталж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:
✅Иргэдэд мэдээлэл хүргэх,
✅Албаны үйл ажиллагааг суртчилах,
✅Албан хаагч нарыг чадавхжуулах чиглэлээр тодорхой үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж аяны тугийг хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хамт БУЛГАН аймгийн ГХБХБГ-т 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өглөө.