
2026 оны 4 дүгээр улирлын "Уулзалт, туршлага хуваалцах хуваарь" - т төлөвлөгөөний дагуу сумдын насан туршийн суралцахуйн нэгжийн багш нарт мэдээлэл хүргэх, харилцан туршлага хуваалцах цахим сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд НТСТөвөөс :
📌✨️📌 Хэрэгцээний судалгаа, тайлан гүйцэтгэл, монгол бичгийн болон бичиг үсгийн сургалтын идэвхжүүлэлт, боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн хэрэгжилт хяналтын чиглэлээр хийгдэх үйл ажиллагаа болон бусад цаг үеийн мэдээлэл
📌👩🏫 4 дүгээр улирлын цахим уулзалтын төлөвлөлтөд тусгагдсан "Идэвхтэй сургалтын аргазүй" - ээсээ хуваалцах хуваарийн дагуу Дэлгэрхангай сумын насан туршийн суралцахуйн нэгжийн багш А.Цэндмаа :
📌✨️📌 "Өртөөчлөх" аргыг сургалтад ашиглах нь
📌👩🏫 Дэрэн сумын насан туршийн суралцахуйн нэгжийн багш Ц.Болормаа :
📌✨️📌 "Хэлэлцүүлгийг дэмжих 10 арга" аргазүйг тус тус танилцууллаа.
👏🥰👏 "Яг цагтаа" цахим үйл ажиллагаанд оролцсон нэгжийн нийт багш нар болон өөрийн сургалт үйл ажиллагаанд ашигладаг "Идэвхтэй сургалтын аргазүй, аргачлал, үр дүн" - гээ танилцуулсан багш А.Цэндмаа, Ц.Болормаа нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.