
ГЗБГЗЗЕГ-аас 2026 оныг төрийн албан хаагчийн “ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫН ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан улсын хэмжээнд аялж буй шилжин явах туг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2026 оны 10 дугаар сарын 01-09-ны өдрүүдэд аялаж байна.
Тус аяны хүрээнд:
🏗️ “АРХАНГАЙН БАРИЛГА” СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
Аяны хүрээнд орон нутгийн барилгын салбарын үйл ажиллагаанд явуулж буй барилгын салбарын аж ахуй нэгж байгууллагын удирдлага, инженер техникийн ажилчдын мэргэжлийн ёс зүй, хариуцлага, ажлын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, зөв хандлагыг төлөвшүүлэх, хариуцлагын соёлыг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Архангайн барилга” сэтгүүлийг бэлтгэн хэвлэн гаргалаа.
📖 Тус сэтгүүлд Архангай аймгийн барилгын салбарын түүхэн замнал, бүтээн байгуулалтын хөгжил, салбарын үе үеийн ахмад, гавьяат барилгачдын түүх, өнөөгийн үйл ажиллагаа, барилгын материалын үйлдвэрлэл, барилгын материалын лабораторийн үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаарх мэдээллийг багтаасан бөгөөд 500 хувь хэвлэн, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүдэд түгээн хүргэлээ.
🌱 Чанартай барилга – Мэргэжлийн ёс зүй – Хариуцлагатай үйл ажиллагаа – Аюулгүй орчин
Барилгын салбарын бүтээн байгуулалт нь зөвхөн барилга байгууламж барих үйл ажиллагаа бус, хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн эрх ашиг, байгаль орчин, ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой өндөр хариуцлагатай ажил билээ.
Иймд салбарын нийт байгууллага, аж ахуйн нэгж, инженер техникийн ажилтан, мэргэжилтэн бүр мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэн, хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг чанд мөрдөж, ажлын чанар, хариуцлага, аюулгүй байдлыг эрхэмлэх нь нэн чухал юм.
📌 “Барилгын мэдээлэл” сэтгүүл нь Архангай аймгийн барилгын салбарын түүх, бүтээн байгуулалт, ололт амжилтыг баримтжуулан түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ салбарын хэмжээнд мэргэжлийн ёс зүй, хариуцлага, чанар, аюулгүй байдлыг эрхэмлэсэн зөв хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээж, цаашдын бүтээн байгуулалтад чанар, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн ажиллахыг уриалж байна.
#ГЗБГЗЗЕГ
#АймгуудынГХБХБГ
#АймгийнЗДТГ