
“ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН”
ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА!
Уриа: Тогтвортой хөгжлийн төлөө нэг хүүхэд- нэг үйлдэл
Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ойд зориулав.
Өсвөр үе, ахлах ангийн сурагчдад зориулсан гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, олон улсын шалгалтад бэлтгэх зөвлөмж, мэргэжил сонголт болон Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх чиглэлээр бодит мэдээлэл, зөвлөгөө өгөх нэгдсэн өдөрлөгт та бүхнийг урьж байна.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
📅 Хэзээ: 2026 оны 10 сарын 24-ний өдөр
⏰ Цаг: 11:30 – 18:00
🏢 Байршил: Тусгаар тогтнолын ордон
🎁 Оролцоо: Үнэ төлбөргүй, нэг хүүхэд өөрийн дуртай нэг номтой ирж хандивлах
🏛️ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
1-Р ДАВХАРТ:
📖 "Эрдэм дэлгэрэх" номын хандивын хэсэг: Оролцогч сурагч бүр өөрийн дуртай 1 номыг авчирч хандивлах эсвэл солилцох боломжтой. (Авчирсан номуудыг алслагдсан бүсийн сургууль, төвүүдийн номын санд хандивлана).
🎨 "Тогтвортой хөгжлийн төлөө нэг хүүхэд нэг үйлдэл - UN 65" уран зургийн ба гэрэл зургийн үзэсгэлэн: Байгаль орчноо хамгаалах бодит үйлдэл болон нүүдэлчдийн соёлыг харуулсан бүтээлүүдийн үзэсгэлэн.
7-Р ДАВХАРТ:
🏛️ Олон улсын ба дотоодын боловсролын байгууллагуудын мэдээллийн хэсэг: Гадаад Дотоодын сургуулиудад суралцах гарц, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө
💡 Нэгдсэн тайлан & Боловсролын илтгэлүүд: Дэлхийн Монгол иргэн цахим аянны үр дүн болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх танилцуулах, суралцах арга барил, мэргэжил сонголтын танилцуулгууд.
🤝 Ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл (B2B хэсэг): "Ерөнхийлөгчийн Илгээлт-2100" тэтгэлэгт эзэд болон менторуудаас гадаад, дотоодын тэтгэлэг, IELTS, SAT, ЭЕШ-д бэлтгэх чиглэлээр ганцаарчилсан үнэ төлбөргүй зөвлөгөө авах хэсэг.
🎲 Чөлөөт тоглоом & Нөлөөллийн үйл ажиллагаа: Сурагчид хоорондоо танилцах, хөгжөөнт тоглоом.
:#SDGs17#OneChildOneAction #ActNowMongolia #MongoliaUN65 #WorldDreamSchool
📞 Холбоо барих:
📱 Утас: 8893-7711, 9456-9184
✉️ И-мэйл: dreamworldschool.mgl@gmail.com