
Боловсролын сайдын 2026 оны А/356 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, зөвлөн туслах чиглэлээр ажилласан Боловсролын яамны ажлын хэсгийн зөвлөн туслах ажлын үр дүнг урьдчилан танилцуулах хурал зохион байгуулагдлаа.
Тус хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс, аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны ажлын хэсгийн ахлагч Л.Ганбат, аймгийн Боловсролын газрын дарга Х.Тойлыбай болон боловсролын салбарын удирдах ажилтнууд, холбогдох албаныхан оролцов.
Хурлын үеэр ажлын хэсгээс аймгийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчин нөхцөл, хүний нөөц, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, зөвлөн туслах ажлын урьдчилсан үр дүнг танилцууллаа.
Мөн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв.