
2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Өвөрхангай, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хот дахь цэргийн анги, байгууллагуудад алба хаахаар татагдан, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн албаа амжилттай хаан төрөлх нутагтаа ирсэн дайчдыг хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Угтан авах арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер, дэд хурандаа Д.Одгэрэл нар оролцож, цэргийн албаа амжилттай хаасан дайчдад баяр хүргэн, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийллээ.
Мөн цэргийн алба хаах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, ур чадвар, төлөвшүүлсэн сахилга бат, хариуцлага, эх оронч үзэл санаагаа цаашдын ажил, амьдралдаа үр бүтээлтэй хэрэгжүүлж, орон нутгийнхаа хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөлөө.
Эх орныхоо өмнө хүлээсэн эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн албаа амжилттай хаан ирсэн нийт дайчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!