
🛡️ Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудад хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулагдаж байна.
📚 Энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтнуудад хүүхдийн хараа хяналт, ахуйн болон орчны аюулгүй байдал, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадал олгох сургалтыг зохион байгуулж байна.
🔎 Мөн байгууллагын орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн эрсдэлийг арилгах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
💙 Хүүхдийн аюулгүй байдал — томчууд бидний хамтын хариуцлага.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ — ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ!