
“УРБАНЕК” ХХК нь хууль тогтоомж сайн мөрддөг, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлсэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан бөгөөд аюулгүй байдал, худалдааг хөнгөвчлөх олон улсын стандартыг бүрэн хэрэгжүүлдэг хариуцлагатай, ил тод, хууль сахилт сайтай бизнес эрхлэгч байгууллага гэдгээ баталгаажуулж өнөөдөр /2026.10.12/ гаалийн байгууллагаас “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” (ГИААН)-ийн гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
✅“Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” болсноор
📌 Шуурхай бүрдүүлэлт – Гаалийн бүрдүүлэлтийг дараалал харгалзахгүй хийх.
📌 Хялбаршуулсан шалгалт – Гаалийн бүрдүүлэлтийн 90 хүртэлх хувьд бараанд хийх шалгалтаас чөлөөлөгдөх.
📌 Багцалсан бүрдүүлэлт – Шаардлага хангасан нэг төрлийн барааг нэг сарын хугацаанд нэг мэдүүлгээр бүрдүүлэх.
📌 Тусгайлсан дэмжлэг – Гаалийн улсын байцаагч томилуулж, санал, гомдлоо шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг авах.
📌 Олон нийтэд сурталчлуулах – Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн нэр хүнд, танигдах байдлыг нэмэгдүүлэх.
📌 Байршлаас үл хамаарах бүрдүүлэлт – Барааны байршлаас үл хамааран аль ч гаалийн байгууллагад бүрдүүлэлт хийх.
📌 Олон улсын хөнгөлөлт – Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан улс орнуудад хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллага БНХАУ, БНСУ-ын гаалийн байгууллагатай 2019 онд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Өнөөдөр дэлхийд энэ хөтөлбөрт 100 гаруй орон нэгдэж, дэлхийн худалдааны дийлэнх хувь нь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хооронд хийгдэж байна. Гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбарчлах, гаалийн байгууллагаас итгэл хүлээлгэх “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”-т хамрагдахыг уриалж байна.