
Мод тарих арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв тэргүүтэй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Энэхүү үйл ажиллагаа нь байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөдөлгөөнд эрүүл мэндийн салбарынхны оруулж буй хувь нэмэр юм.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нээж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.9 сая модыг тарьж, ургуулаад байгааг онцоллоо.
Мод бүр ургаж, ногоон орчин тэлэхийн хэрээр бид ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин өвлүүлэхэд нэг алхам ойртож байна.