
ЭРДЭНЭТ ХОТЫН ЭМЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН АНХДУГААР ХУРАЛ
THE FIRST MEETING OF ERDENET PHYSICIANS
Эрдэнэт хот | 2026 он
Эрдэнэт хотын эмч нарын санаачилга, идэвхтэй оролцоонд тулгуурласан “Эрдэнэт хотын эмч нарын мэргэжлийн анхдугаар хурал” яг одоо зохион байгуулагдаж байна.
Тус хурал нь эмч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлзүйн туршлагаа харилцан хуваалцах, оношилгоо, эмчилгээний шинэлэг арга барил, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх зорилготой юм.
Хурлын хүрээнд дотрын анагаах ухааны дараах чиглэлээр мэргэжлийн илтгэл, хэлэлцүүлэг өрнөж байна. Үүнд:
▪️ Хоол боловсруулах тогтолцооны өвчний оношилгоо, эмчилгээ
▪️ Зүрх судасны өвчний үеийн орчин үеийн тусламж, үйлчилгээ
▪️ Амьсгалын тогтолцооны өвчний оношилгоо, эмчилгээний шинэ арга хандлага
▪️ Бөөр, дотоод шүүрлийн өвчний оношилгоо, эмчилгээний дэвшил
▪️ Эмнэлзүйн практикт нэвтэрч буй шинэ удирдамж, зөвлөмж, дэвшилтэт технологи, инновац
▪️ Эмч нарын мэдлэг, туршлага солилцох сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг