
Мэдлэгээ хуваалцаж, туршлагаа солилцон, анагаах ухааны хөгжлийг хамтдаа урагшлуулъя!
Эрдэнэт хотын эмч нарын санаачилга, оролцоонд тулгуурласан “Эрдэнэт хотын эмч нарын мэргэжлийн анхдугаар хурал”-ыг 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус хурлаар дотрын анагаах ухааны хүрээнд хоол боловсруулах, зүрх судас, амьсгалын тогтолцоо, бөөр, дотоод шүүрэл болон бусад чиглэлээр:
▪️ Оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага
▪️ Шинэ удирдамж, зөвлөмж
▪️ Дэвшилтэт технологи, инновац
▪️ Эмч нарын мэдлэг, туршлага солилцох сургалт, хэлэлцүүлэг өрнөх юм.
📅 Огноо: 2026 оны 10 дугаар сарын 17
⏰ Цаг: 08:30–17:00
📍 Байршил: Наадам центр, Эрдэнэт хот
Иймд Эрдэнэт хотын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхнийг мэргэжлийн анхдугаар хуралдаа өргөнөөр оролцохыг урьж байна.
Хамтдаа суралцъя. Хамтдаа хөгжицгөөе. Хамтдаа анагаах ухааны ирээдүйг бүтээе!