НЯГТЛАН БОДОГЧ-АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
1 .Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартын дагуу хэрэгжүүлж, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, санхүүгийн тайланг хугацаанд нь гаргах, анхан шатны баримтыг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, ашиглалтыг зохих журмын дагуу хөтөлж тайлагнах, удирдлагыг санхүүгийн бодит мэдээллээр хангах.
2. Байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн журам, стандартыг мөрдүүлж, ирж буй болон явуулах бичиг баримтын бүртгэл, хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах, байгууллагын архивын баримт материалыг бүрэн бүтэн хадгалах, хамгаалах, нөхөн бүрдүүлэх, холбогдох үйлчилгээг ажилтнуудад үзүүлэх.
Ажлын байрны шаардлага:
Боловсрол:
- Эрх зүй, нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, менежмент, төрийн захиргааны менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил ур чадвар:
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын талаар мэдлэгтэй байх.
- Төсөв, санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан мэдээ боловсруулах чадвартай байх.
- Анхан шатны баримтад үндэслэн бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах чадвартай байх.
- Санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн программ, хэрэглээний программ ашиглах чадвартай байх.
- Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай байх.
- Монгол хэлний найруулга зүй, албан бичиг хөтлөлт, стандартын мэдлэгтэй.
- Компьютер оффисын программ хангамж болон албан хэрэг хөтлөлтийн цахим системд ажиллах чадвартай.
- Мэргэжлийн ёс зүйг баримталж, мэдээллийн нууцлалыг хадгалах чадвартай байх.
Хувь хүний чанар:
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх, няхуур нямбай, ёс зүйтэй, тогтвор суурьшилтай ажиллах чадвартай байх.
- Холбогдох хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Анкет /төрийн албан хаагчийн/
- Товч намтар /CV/
- Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
- Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
- Бусад хууль тогтоомжид заасан шалгуурыг хангасан байх.
Анкет, материалыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл "dornodxaa@gamil.com" цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.