
ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо: 2026-10-14
Гэрээ шууд байгуулах ажлын нэр:
Даланзадгад сумын 8-р баг, хурд авто сервисийн зүүн талын 2 давхар 8 айлын орон сууцны буулгалт, орчны цэвэрлэгээний ажил
[ШХАГ-114]
Гэрээний дугаар:
1. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35.1.2-т заасны дагуу хавсралтад заасан бараа, ажил, үйлчилгээг гэрээ шууд байгуулах аргаар худалдан авахаар аж ахуй эрхлэгчтэй хэлэлцээ хийх тухай мэдээллийг хүргүүлж байна.
2. Хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлэх хугацаа:
2026-10-14-ний өдрийн 13 цагаас эхлэн 2026-10-21-ний өдрийн 12 цагийн хооронд.
3. Хэлэлцээ хийх хугацаа:
2026-10-21-ний өдрийн 13 цагаас эхлэн 2026-10-23-ны өдрийн 12 цагийн хооронд.
4. Хэлэлцээ хийх газар:
Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Нутгийн удирдлагын ордон, 2 давхар, 207 тоот.
5. Гэрээт ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй этгээд нь урилгад заагдсан гэрээ шууд байгуулах сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 50,000 (тавин мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.
6. Төлбөрийн данс:
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн сан банк, 100110051416 /Өм.ЗДТГ/ тоот дансанд компанийн нэр, ажлын нэр, гэрээний дугаар, дансыг тодорхой бичнэ.
⸻
Хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлэхээр захиалагчтай харилцах мэдээлэл:
Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Нутгийн удирдлагын ордон, 2 давхар, 206 тоот.
Утас: 70533433