Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны элсэлтийн бүртгэл албан ёсоор эхэллээ.
JDS тэтгэлэгт хөтөлбөр нь ирээдүйн манлайлагчид, бодлого боловсруулагчдыг бэлтгэх, Япон Улсын их, дээд сургуулиудад магистр, докторын түвшинд суралцах боломжийг олгох зорилготой.
📌 Дэлгэрэнгүй мэдээлэл:
Элсэлтийн шалгуур, бүрдүүлэх материал, өргөдөл гаргах журам болон хөтөлбөрийн хуваарийн талаарх мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу. (Энэ жил тавигдах шаардлага, хамрах хүрээнд нэлээдгүй өөрчлөлт орсон тул заавал цахим хуудаснаас нягталж харна уу)
🔗 Цахим хуудас:
https://www.jds-scholarship.org/country/mongolia/index.html
📝 Бүртгэл дуусах хугацаа:
🎓 Магистр: 2026 оны 11 дүгээр сарын 25
🎓 Доктор: 2026 оны 12 дугаар сарын 22
Япон Улсад суралцаж, мэдлэг, чадвараа хөгжүүлэх сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагчдыг урьж байна.
📎 Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан постероос авах эсвэл JDS төслийн оффистой холбогдоно уу:
Утас: 9549-5902, 9978-5902
Цахим шуудан: jds.mongolia@jice.org
Хаяг: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, 201 тоот