
Номгон сумын Засаг даргын Тамгын газраас хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, мэдээллийн ажлыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, борлуулалт, татварын И-баримт, дэлгэцийн донтолт болон хүнсний худалдааны цэгүүдэд түгээмэл гардаг зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр сургалт зохион байгуулагдав.
Нэгдүгээр сургалтын хүрээнд:
🔹 Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баярмаа “Хүнсний бүтээгдэхүүний хугацаа, хадгалалт, борлуулалт, эрүүл ахуйн шаардлага” сэдвээр мэдээлэл өгч, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллахад анхаарах асуудлын талаар зөвлөмж хүргэлээ.
🔹 Татварын улсын байцаагч Х.Мөнхбат татварын И-баримтын талаарх мэдээлэл, худалдаа эрхлэгчдийн анхаарах асуудлыг танилцууллаа.
🔹 Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Баярмаа “Дэлгэцийн донтолт” сэдвийн хүрээнд түүний сөрөг нөлөө болон урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл хүргэлээ.
Хоёрдугаар сургалтын хүрээнд:
🔹 Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Т.Мөнхзул хүнсний дэлгүүрүүдэд гардаг нийтлэг зөрчил, тэдгээрийг арилгах арга зам, хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт зохион байгууллаа.
Мөн сургалтад оролцсон худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцож, холбогдох зөвлөгөө, мэдээллийг өгсөн нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүллээ.
Сургалт нь хүнсний худалдаа эрхлэгчдийн хууль, эрүүл ахуй, татвар болон хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
🤝 Харилцан ойлголцол — Хариуцлагатай худалдаа — Аюулгүй хүнс