
Төрийн албан хаагч бүр хууль дээдэлж, ёс зүй, хариуцлагаа эрхэмлэн, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих үүрэгтэй.
Иймд төрийн албан хаагч Та бүхэн:
✅ Албан үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх;
✅ Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
✅ Хууль бус бэлэг, хандив, үйлчилгээ хүлээн авахаас татгалзах;
✅ Төрийн өмч, хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах;
✅ Авлига, хээл хахууль болон хууль бус үйлдэлд оролцохгүй байх;
✅ Албаны болон хуулиар хамгаалагдсан мэдээллийн нууцлалыг хадгалах;
✅ Иргэдэд шударга, тэгш, хариуцлагатай хандах;
✅ Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль бус үйлдлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх зарчмыг баримтална уу.
Авлигаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн хууль сахиулах байгууллагын бус, төрийн албан хаагч бүрийн үүрэг, хариуцлага юм.