
Иргэдийн шатрын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, оюуны хөгжлийг дэмжих, орон нутгийн шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Хонгор сумын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээнд Хонгор сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагч, эцэг эх, асран хамгаалагч, төгсөгчид болон шатар сонирхогчид оролцох боломжтой.
Тэмцээний мэдээлэл:
Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 09:00 цаг
Байршил: Хонгор сумын 14 дүгээр сургууль
Бүртгэл: 2026 оны 10 дугаар сарын 11–16
Холбоо барих: 99939807, 95373775, 95769028
Мандатын хураамж: 10,000 төгрөг
Тэмцээний эхний гурван байрт шалгарсан оролцогчдод алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
Иргэд, шатар сонирхогч та бүхнийг тэмцээндээ идэвхтэй оролцохыг урьж байна.
Шатар тоглож, оюунаа хөгжүүлье!