
🌏 COMEUP 2026 арга хэмжээний тухай
“COMEUP 2026” нь 2026 оны 12 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын COEX үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах олон улсын стартап, инновацын үзэсгэлэн, арга хэмжээ юм. Тус арга хэмжээ нь дэлхийн улс орнуудын гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, технологийн компаниуд болон стартапын экосистемийг хөгжүүлэгч байгууллагуудыг нэг дор нэгтгэдгээрээ онцлогтой.
🎯 Сонгон шалгаруулалтын зорилго
Монголын ирээдүйтэй гарааны компаниудын инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад танилцуулах, гадаад зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах болон олон улсын бизнесийн түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
✨ Оролцогчдод нээгдэх боломж
Сонгон шалгаруулалтад тэнцсэн гарааны компаниуд дараах боломжийг эрэлхийлэх боломжтой. Үүнд:
✅ Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлээ олон улсын түвшинд танилцуулах;
✅ БНСУ болон бусад улсын хөрөнгө оруулагчид, технологийн компаниудтай холбоо тогтоох;
✅ Бизнесийн шинэ түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
✅ БНСУ-ын зах зээлийн онцлог, хэрэглэгчийн хэрэгцээ, бизнесийн орчны талаар мэдээлэл авах;
✅ Олон улсын стартапын экосистемийн туршлага, инновац, технологийн шинэ чиг хандлагатай танилцах.
👥 Хамрах хүрээ
БНСУ-ын зах зээлд нэвтрэх сонирхолтой, мэдээллийн технологи, программ хангамж болон IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
📋 Сонгон шалгаруулалтын үе шат
I шат – Төслийн материал хүлээн авах (2026.10.14–10.22)
Оролцогчид цахим бүртгэлийн маягтыг бөглөж, компанийн болон төслийн танилцуулга, бизнес загвараа PowerPoint (PPT) форматаар ирүүлнэ. Ирүүлсэн материалыг бүрдэл, ерөнхий шаардлагын дагуу хянаж, шаардлага хангасан компаниудыг дараагийн шатанд шалгаруулна.
II шат – Төслийн танилцуулга, шилдэг 6 төслийг шалгаруулах (2026.10.26)
Эхний шатанд тэнцсэн компаниуд төслөө шүүгчдийн бүрэлдэхүүнд 5 минутад багтаан танилцуулж, асуултад хариулна. Төслүүдийг үндсэн шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлж, хамгийн өндөр оноо авсан 6 төслийг эцсийн шатанд шалгаруулна.
III шат – Шилдэг 3 төслийг эцэслэн шалгаруулах (2026.11.03-ны дотор)
Эцсийн шатны сонгон шалгаруулалтыг БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS) болон Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-ийн ажлын хэсэг зохион байгуулж, II шатнаас шалгарсан 6 төслөөс шилдэг 3 гарааны компанийг эцэслэн сонгон шалгаруулна.
📊 Сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт
1. Бизнес загвар – Бизнесийн загварын оновчтой байдал, зах зээлийн боломж;
2. Инновацлаг байдал – Бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлийн шинэлэг байдал;
3. Хэрэгжих боломж – Төслийг хэрэгжүүлэх бодит боломж, өсөлт, хөгжлийн чадавх;
📌 Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага
✅ Байгуулагдаад 7 жил болоогүй гарааны компани байх;
✅ Мэдээллийн технологи, программ хангамж, IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх;
✅ Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй, өсөлтийн өндөр боломжтой байх;
✅ БНСУ болон олон улсын зах зээлд нэвтрэх сонирхол, чадавхтай байх;
✅ БНСУ-ын түнш байгууллагуудтай технологи, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой байх;
✅ Англи хэлээр чөлөөтэй харилцах, төслөө танилцуулах (pitching) чадвартай байх.
📂 Бүрдүүлэх материал
1. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Компанийн болон инновацлаг төслийн танилцуулга (PPT формат);
3. Бүрэн бөглөсөн цахим бүртгэлийн маягт.
🏆 Шалгарсан гарааны компаниудад олгох эрх
Эцсийн шатанд шалгарсан 3 гарааны компани 2026 оны 12 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах “COMEUP 2026 – Global Startup Festival” олон улсын арга хэмжээнд оролцох эрх авна.
Монгол–БНСУ чиглэлийн хоёр талын нислэгийн тийз болон зочид буудалд байрлах зардлыг зохион байгуулагч талаас бүрэн санхүүжүүлнэ.
📅 Бүртгэлийн мэдээлэл
⏰ Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 14–22
🏆 Шалгаруулах гарааны компанийн тоо: 3
🌏 Арга хэмжээ: COMEUP 2026 – Global Startup Festival
📍 Байршил: COEX үзэсгэлэнгийн төв, Сөүл хот, БНСУ
🗓️ Арга хэмжээний хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 9–11
• 🔗 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1OYHdrsyoO5GfyGmF75XjbTabP6R_3cDBSzBmBrv50Iw/viewform?edit_requested=true
• 📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 7011-1291
🚀 Технологи, инновацын шийдлээ дэлхийн тавцанд танилцуулж, бизнесээ олон улсын зах зээлд өргөжүүлэхийг зорьж буй гарааны компаниудыг сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг урьж байна!