
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Заамар суманд нутгийн захиргааны 10 байгууллагаас 570 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэлээ.
Мөн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс үзүүлж буй зүрх судас, зүрхний бичлэг, ЭХО, мэдрэл-сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнд 50 гаруй иргэн хамрагдаж, зөвлөгөө тусламж авсан байна.
Аймгийн ХГБХХГ-аас 6-12 ангийн 341 хүүхдэд 3 төрлийн сургалт, 2 ангийн 62 хүүхдэд сэтгэлзүйн бүлгийн зөвлөгөө, эрсдэлт нөхцөл дэх 4 өрхөөр айлчилж 17 иргэнд зөвлөгөө өгч нийт 420 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
Аймгийн Засаг даргын уулзалтад 200 орчим иргэн, төрийн албан хаагч хамрагдаж саналт хүсэлтээ уламжиллаа.