
Шүүх шинжилгээний байгууллага нь ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага” стандартын хэрэгжилтийг үнэлэх “Монсертф” ХХК-ийн магадлах 2 аудитад 2026 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай хамрагдлаа.
Аудитын хүрээнд 35 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн бөгөөд тохирол 58, давуу тал 5, сайжруулах боломж 2, анхаарах хэсэг болон үл тохирол илрээгүй эерэг үр дүн гарлаа.
Энэхүү аудит нь байгууллагын чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийг үнэлэх, үйл ажиллагааны чанар, үр нөлөөг тасралтгүй сайжруулахад чухал ач холбогдолтой юм.