
Аймгийн удирдлагууд өнөөдөр (2026.10.15) Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Б.Ганболдыг цагдаагийн хурандаа цол хүртсэнтэй нь холбогдуулан хүлээн авч уулзан, баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Б.Ганболд нь Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/1155 дугаар тушаалаар зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн хурандаа” цол хүртсэн юм.
Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн амар тайван байдлыг хангах үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан түүний хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж, цаашдын ажил, албанд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.