
Хүдэр сумын Засаг даргын Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний 4.9 “Гадаад хэлтэй Сэлэнгэ” арга хэмжээг хэрэгжүүлэх, 4.10. “Багш сурагч солилцоо” хөтөлбөрийн хүрээнд: Филиппин улсаас англи хэлний мэргэжлийн багш ажиллуулахаар байгуулсан гэрээний дагуу филиппин багш 2026 оны 10-р сарын 12-ны өдөр монгол улсад хүрэлцэн ирж,тус сургуулийн захирал Д.Мөнхнаран, Англи хэлний багш Н.Тогтуур нар тосон авлаа.Мөн 2026 оны 10-р сарын 15-ны өдөр тус сургуулийн хамт олон болон суралцагчид бацхан арга хэмжээ зохион байгуулан халуун дотноор угтан авлаа.


