
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийн баярын хурлын үеэр боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан шилдэг багш нартаа шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Боловсролын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 24 багш, Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр 21 багш, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар 7 багш, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 17 багш шагнагдлаа.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар 2025 оноос хэрэгжиж буй “Сайн багш- Говьсүмбэрт” журмын хүрээнд 9 багш, элсэлтийн ерөнхий шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээгээр 1 сургууль, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, гүйцэтгэлийн үнэлгээгээр 1 цэцэрлэг шалгарч 29,5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Аймгийн хэмжээнд нийт ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын нийт 532 багш ажиллаж байна.
2026 онд “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд 700 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг Боловсролын салбарт зарцуулан ажиллаж байгаа талаар болон ирэх 2027 онд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг 100 хувь ашиглалтад оруулах талаар танилцууллаа.

