
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүжигчдийн эрхийг хангах, хүн бүрд хүрч ажиллах зорилтын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангуулах хууль тогтоомж, эрх зүйн актууд” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулж, 17 хорих ангийн 223 хүмүүжигчийг хамрууллаа.
Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Сургалт, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулиудын хүрээнд мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад хариулсан бөгөөд дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг дохионы хэлээр хөрвүүлэн мэдээлэл хүргэсэн нь хүмүүжигчдийн хэрэгцээнд нийцсэн ач холбогдолтой сургалт боллоо.