
Шийдвэр гүйцэтгэлийн сул орон тоог нөхөн бүрдүүлэх зорилгоор “Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт”-ыг Дотоод хэргийн их сургуультай хамтран 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус сургуулийн компьютер лабораторийн танхимд Е-тестийн системийг ашиглан зохион байгууллаа.
Шалгаруулалтад 143 оролцогч хамрагдсанаас 73 оролцогч сорилын болон ярилцлагын шалгалтад тэнцэж, шийдвэр гүйцэтгэгчийн нөөцөд бүртгэгдлээ.