
Монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдэл боловсруулах зорилготой Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнд 130 гаруй оролцогч оролцсон бөгөөд тус зөвлөгөөнд Булган аймгаа төлөөлөн 9 сумаас нийт 20 багш удирдах ажилтан, боловсролын газрын төлөөлөл оролцсоны 1 нь манай сургуулийн Монгол хэлний багш Ч.Оюунцэцэг байлааэ.
Тус зөвлөгөөнөөр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн хөгжил, монгол хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын шийдлийн талаар санал солилцож, туршлагаа хуваалцсан үр дүнтэй арга хэмжээ болсон.
Зөвлөгөөний үр дүнд монгол хэл, бичиг, уран зохиолын боловсролын чанарыг дээшлүүлэх, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдол бүхий саналуудыг нэгтгэн улсын зөвлөгөөнд хүргүүлэхээр болсон.