Нөлөөллийн үйл ажиллагаа ЕБ-ын сургуулиуд дээр хуваарийн дагуу зохион байгуулагдаж сурагчид тус нөлөөллийн ажилд хамрагдаж, хайр, халамж, гэр бүлийн үнэ цэнийн талаарх өөрсдийн бодол, мэдрэмжээ илэрхийлэх боломжийг бүрдүүлж буй юм.
💌 Хүүхэд бүр хайрыг өөр өөрийнхөөрөө мэдэрч, өөр өөрийн өнгөөр илэрхийлдэг. Харин тэдэнд хайраа мэдрүүлэх хамгийн чухал орчин бол гэр бүл юм.
✨ Та ч бас хайраа илэрхийлээрэй
✅Хүүхдээ анхааралтай сонсоорой.
✅Хайртай гэдгээ үг, үйлдлээрээ мэдрүүлээрэй.
✅Хүүхдийнхээ бодол, мэдрэмжийг хүндлээрэй.
💗 Хайр ямар өнгөтэй вэ?
Магадгүй таны хувьд хайр бол ээжийн тэврэлт, аавын түшиг, гэр бүлийн инээд хөөр, эсвэл хэн нэгэн таныг ойлгож сонсох тэр л мөч байж болно.