
Монгол Улсын малын эрүүл мэндийг хамгаалах, үхрийн цээж өвчин хил дамнан нэвтрэх, тархах эрсдэлийг бууруулах, болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг үнэлэх зорилгоор үхрийн цээж өвчний эрсдэлийн үнэлгээний хэрэгжүүлж байна.
Үнэлгээгээр үхрийн цээж өвчин Монгол Улсад нэвтрэх, тархах магадлал, өвчин гарсан тохиолдолд үүсэж болзошгүй хор уршиг, мал эмнэлгийн байгууллагын эрт илрүүлэлт, тандалт, лабораторийн оношилгоо, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэхээс гадна үхрийн импорт, хил дамнасан болон дотоодын малын шилжилт хөдөлгөөн, хил, хорио цээрийн хяналт, өвчний талаарх мэдээлэл солилцоо, байгууллага хоорондын хамтын ажиллагаа зэрэг эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан “Үхрийн цээж өвчний эрсдэлийн үнэлгээ хийх удирдамж”-ийн дагуу 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд үнэлгээг зохион байгуулахаар төлөвлөж, 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар сум болон аймгийн түвшинд эрсдэлийн үнэлгээг хийгээд байна.
Улсын түвшинд мэргэшсэн судлаачдыг оролцуулж, эрсдэлийн үнэлгээний дараагийн шатны үнэлгээг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Ингэснээр орон нутгийн болон улсын түвшний үнэлгээний үр дүнг нэгтгэн, үхрийн цээж өвчний эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх боломж бүрдэнэ.